Rendered/
WeRender
2024.02.08

Энхбилгүүн /Худалдаа, хангамжийн менежер/
Анх ажилд орсон сэтгэгдэл бүх зүйлс шар өнгөөр үлдсэн байна. Халуун дулаан уур амьсгал аль хэдийн найзууд мэт хамт олон. Өөрийнхөө огт мэдэхгүй ертөнцөд өөрийгөө сорьж, шинэ зүйлсэд суралцаад, "Рендер"-чүүдтэй хамтдаа хөгжиж байгаа нь сайхан байдаг.
Алтанхуяг /Талбайн инженер/
Ажлаа дуусгаад бүтээсэн зүйлээ оройд нь харах ч сайхан шүү.
Энхдөлгөөн /Дизайнер/
Шинэлэг сэтгэлгээтэй хамт олны дунд мэдлэг, туршлага хуримтлуулж бүтээлч ажил хийж үнэ цэнийг бүтээж байгаадаа баяртай байдаг.
Багила /Дизайнер/
Рендерт орж ирээд мэргэжилдээ дурласан гэж хэлэхэд хэлстэхгүй байх. Ажлын хамт олон гэхээсээ илүү гэр бүл шиг сайхан хүмүүстэй ажилладагтаа их баярладаг.
Чойжамц /Дизайнер/
Анх ороход залуу сэтгэлгээтэй миний үеийн эрч хүчтэй залуус олон байсан нь ажил хийхэд илүү урам зоригтой, эрч хүчтэй, суралцахад таатай байсан бөгөөд хөгжих бүх талын боломжийг олгож байдаг удирдлагууддаа талархаж байна.
Б.Чинбат /Төслийн менежер/
Анх ажилд орсноос хойш манай байгууллагын хэрэгжүүлж байгаа өнгө төрх, шийдэл зэргээрээ дахин давтагдашгүй төслүүдийг ажлын бүхий л үе шатанд хамт олны хүчээр амжилттай даван гардаг нь хамгийн их үнэ цэнтэй санагддагийн сацуу тав тухтай орчинд, залуу хамт олны дунд нөхөрлөлийг бүтээж байгаадаа жаргалтай байна.