Rendered/
"We Render - Танилцуулах, Тайлагнах Чадвар" сургалт амжилттай явагдлаа
2024.10.28

"Рендер" компани хүний хөгжилд чиглэсэн сургалтын арга хэмжээг "Илтгэх Индрийн Ирээдүй" ТББ-тай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаад "We Render - Тайлагнах Ур Чадвар" сургалт нь ажилтнуудыг өөрийгөө зөв ойлгуулах, индэр дээр тайлагнах арга барилыг онол болон практик аргаар эзэмшүүлэхэд чиглэсэн байв.
Өмнө нь, 2023 онд зохион байгуулагдсан “WeRender - Хамтдаа гэрэл асаая” хөтөлбөр нь ажилтнуудаа өөртөө итгэх итгэл болон дотоод нөөц бололцоогоо нээж илрүүлэх, өөрийн үнэ цэнээ тодорхойлох, амьдралын зорилгоо ухамсарлахад чиглэсэн ур чадваруудыг олгосон сургалт байв. Энэ удаагийн сургалт нь үүний үргэлжлэл болгож, ажилтнуудыг тайлагнах ур чадвараа нэмэгдүүлэхэд илүү төвлөрсөн байлаа.
Сургалт хоёр үндсэн хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт "Илтгэх Индрийн Ирээдүй" ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар багш ажилтнуудад тайлагнах ур чадварын талаарх лекц уншиж, онолын үндэслэл бүхий арга барилуудыг заав. Харин хоёр дахь хэсэгт ажилтнууд өөрсдийн ажлын тайланг илтгэн, сурсан зүйлсээ бодитоор хэрэгжүүлсэн нь сургалтын үр дүнг шууд турших боломж олгосон юм.

Энэхүү сургалт нь ажилтнуудын хамтын ажиллагаа, итгэлцлийг нэмэгдүүлж, тайлагнах чадварын хэм хэмжээг шинэ шатанд гаргалаа.


