Rendered/
“WeRender - Хамтдаа гэрэл асаая” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
2024.01.23

Рендер ХХК нь 2023 онд нийт ажилтнуудынхаа хүрээнд хувь хүний хөгжилд чиглэсэн хүний нөөцийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа “WeRender - Хамтдаа гэрэл асаая” төсөл хөтөлбөрийг 2 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн зорилго нь ажилтнуудад өөртөө итгэх итгэл, дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлж, амьдралынхаа зорилго, утга учир, үнэ цэнэ, итгэл үнэмшлээ бий болгох, сайжруулах ур чадварт суралцахад туслахаас гадна, ирээдүйгээ зөв төлөвлөж зохион байгуулах үр дүнтэй аргуудыг эзэмшихэд туслах юм.
“WeRender - Хамтдаа гэрэл асаая” төсөл дээр Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын Д.Хүрэлбаатар багшаар удирдуулсан хамт олон ажиллан нийт 8 академик цагийн танхимын сургалт, 8 академик цагийн идэвхжүүлэлтийн хичээлүүдийг доорх үндсэн 5 сэдвийн хүрээнд явуулсан юм.
Сэдвүүдийн хүрээнд чадварлаг боловсон хүчин, хамт олныг хөгжүүлэх олон талын ойлголтуудыг хөгжөөнт тоглоом, лекц, нээлттэй яриа, багийн ажил зэргээр явуулсан нь илүү үр дүнтэй, хүн бүрд хүрсэн амжилттай арга хэмжээ болж өнгөрлөө.
1. Та бусдад юу түгээдэг бэ?
Уг сургалтаар хувь хүний ёс зүй, харилцаа хандлага нь орчиндоо ямар мэдрэмжийг түгээдэг талаар өөрсдийн санал бодлоо солилцон, дүгнэлт хийж харилцаа, эерэг хандлагыг хэрхэн сайжруулах талаар үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.
2. Тэмүүлэл хүнийг хааш нь хөтөлдөг бэ?
Энэхүү сургалтын агуулгаар хүн бүр өөрийгөө танин мэдэж, өөрийгөө бодитоор харах дасгалуудыг ажиллан, цаашид хаана хүрэх, хэн болох, юу бүтээх, юу түгээж амьдрах гэх мэт ирээдүйд хүрэх цэгээ тодорхойлсон бөгөөд өөртөө цаг гаргах, хүсэл мөрөөдөл зорилгодоо үнэнч байж сахилга баттай байх нь хэр чухал талаар ажилтнуудад урам зориг өгсөн сургалтыг орлоо.
3. Өөрчлөлтөд бэлтгэх нь
Энэхүү сургалтын агуулгаар өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, өөрийгөө өөрчлөх бодит алхамуудыг хийх чадварт сургах аргуудыг тус хичээлээр дамжуулан олголоо.
4. Хамтын ялалт
Бусадтай хамтрах, бусдыг уриалан дуудах бусдын өмнө хариуцлага хүлээх, хамт олондоо халамж дэмжлэг үзүүлэх, хамтдаа сурч хөгжих, баг хамт олноо хүндлэх гэх мэт багаар ажиллах сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэсэн.
5. Хувь хүний зохион байгуулалт
Энэхүү сургалтаар ажилтнууд хэрхэн үр дүнтэй төлөвлөлт хийх, хувийн зохион байгуулалтаа сайжруулах
• Зэн дадал
• Помодор техник
• Гинжийг бүү тасал
• Эргэх холбооны шинжилгээ гэх мэт техникүүдийг суралцсанаас гадна тусгай төлөвлөлтийн дэвтэр дээр 7 хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөөг хэрхэн оновчтой хуваарилан ажил амьдралаа төлөвлөх аргуудыг суралцсан.
Бид компанийн хүний нөөцийн хүрээн дэх арга хэмжээнүүдээ WeRender нэрийн дор явуулж хүний нөөцийн тогтвортой байдлыг бий болгох, боловсон хүчнийг байнга хөгжүүлж чадавхжуулах ажлуудыг хийхээс гадна олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилтнуудаа тогтмол идэвхжүүлсээр байна.



